Солонгосын урлагийн ертөнцөд
царайлаг жүжигчид, авъяаслаг дуучид маш олон бий. Харин энэ удаа олон талаараа
олны хүндлэлийг хүлээсэн дараах жүжигчин, дуучдыг онцолж байна. Доор дурдсан
алдартангууд өөрийн хувийн зан чанар, авъяас чадвар, ухаан зэрэг олон
талуудаараа бусдаас ялгарсан тул Солонгос хүмүүсийн олонхийн хайрыг татаж даган дууриах
шүтээнүүд болжээ. Гэхдээ дуучдаас илүү жүжигчид нь илүү нэр хүндийг хүлээж энэ жагсаалтанд багтсан байна.
Tuesday, February 24, 2015
Гэнэхэн сүнс
Намайг сэрэхэд орны минь хажууд аав, ээж бас цэнхэр масктай эмч нар зогсож
байлаа. Байнга залгаатай байдаг тариаг салгачихсан байсан нь амар, чөлөөтэй
санагдав. Би хажуулдан хэвтээд унтсан мэт нүдээ анисан байсан ч эргэн тойрныг
сайн харж байлаа. Үргэлж хүнд санагддан ,амьсгалахад бэрх байдаг цээж маань
урьд нь байгаагүйгээр хөнгөрч ямар ч зовиур мэдрэгдсэнгүй. Аав маань ажлаасаа
ирсэн бололтой шаргал костюмтэйгээ ээжийн мөрөөр тэврэн зогсох ажээ. Ээж минь
чимээгүй мэгшин уйлах бөгөөд мөр нь чичрэхийг ажиглаад би их гайхлаа. Би
ээжийгээ тайвшруулан бие маань ямар ч өвчингүй болсон гэдгийг хэлэхийг хүссэн ч
хаанаас ч юм эгшиглэх ямар нэгэн аялгуунд бодол минь сарних мэт болоод өөрийгөө
асар том болсон мэт мэдэрч эхэллээ. Энэ мэдрэмж үнэхээр таатай ажээ. Эмчийг
гарж явсны дараа өмнөх аялгуу улам бүр чихэнд ойртоход нойр ихээр хүрэн
унтахаар зэхэж байхад ээж минь намайг дуудав. Би нүдээ нээхийг хүчилсэн ч
тэднийгээ тодоор харж чадсангүй зэрэглээтсэн тунгалаг хөшиг аав, ээжийн минь
царайг бүрэлзүүлэн сарниаж харагдуулна.
Нинжагийн нууц зэвсгүүд
Сонгодог соёлд
нинжа нарын илд гарамгай эзэмшдэг, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хар хувцастай
дайчид гэж дүрсэлдэг. Үнэн хэрэгтээ нинжа нарыг илднээс илүүтэй нууж далдлахад
амраар нь хутгыг хэрэглэдэг байв. Тэд шиддэг одыг холын дайралтанд ашиглах ба
тас хар биш хар хөх өнгийн хувцас өмсдөг байжээ. Мэдээж хэрэг нинжагийн түүхэн
баримтууд болон өнөөгийн уран сайхны хооронд ялгаа нилээдгүй байх нь гайхаад
байх хэрэг биш л дээ.
Subscribe to:
Posts (Atom)