Tuesday, February 24, 2015

Нинжагийн нууц зэвсгүүд



Сонгодог соёлд нинжа нарын илд гарамгай эзэмшдэг, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хар хувцастай дайчид гэж дүрсэлдэг. Үнэн хэрэгтээ нинжа нарыг илднээс илүүтэй нууж далдлахад амраар нь хутгыг хэрэглэдэг  байв.  Тэд шиддэг одыг холын дайралтанд ашиглах ба тас хар биш хар хөх өнгийн хувцас өмсдөг байжээ.  Мэдээж хэрэг нинжагийн түүхэн баримтууд болон өнөөгийн уран сайхны хооронд ялгаа нилээдгүй байх нь гайхаад байх хэрэг биш л дээ.

10. Муурын нүд
Өнөөгийн тусгай хүчнийхэн болон тагнуулч нарын адилаар цаг хугацаа нинжа нарт ч тун чухал байсан нь тодорхой. Хэдийгээр тэдэнд өнөө цагийн секунд хэмжигч байгаагүй боловч тэдэнд тун сайн найдвартай өөр хэрэгсэл байжээ. Некому-жүцү аргаар хичээллэсэн нинжа муурын нүдийг хараад л цагийг шууд мэддэг байв. Муурын нүд маш мэдрэг бөгөөд өдрийн турш гэрлийн нөлөөгөөр хүүхэн хараа нь өөрчлөгдөж байдаг. Өглөө эрт муурын хүүхэн хараа бүтэн дугуй байх бөгөөд өглөө 8-12 цагийн хооронд нар хэр өндөрт мандсанаас шалтгаалж зуйван хэлбэрт шилжинэ. Үд дунд хүүхэн хараа нь хамгийн  нарийн цэгтээ хүрч зураас мэт болно. Тэд иймийн учир зарим тохиолдолд муур авч явдаг байв.
9. Мизу-Гому
Хуучин цагт Европ, Азийн алинд нь ч цайзыг хамгаалах хамгийн шилдэг арга нь шуудуу байдаг байлаа. Нинжа нарын захиалгат хүн ихэвчлэн дээд зиндааных байдаг байсан болохоор тэдний өмнө дурдсан саад учрах нь тодорхой. Ихэнхи кинон дээр нинжа нар суваг шуудууг ганцхан харайлтаар гатлан усан дээгүүр гүйж байдаг шүү дээ. Үнэн хэрэгтээ нинжа нар мизу-гому буюу “усан аалз” гэх хэрэгслийг ашигладаг байлаа. Энэ хэрэгсэл нь мод юмуу амьтны арьс ширээр хийсэн дөрвөн тал дугуйг хооронд нь холбож дугуй үүсгээд голд нь дөрвөлжин оруулан холбох ажээ. Түүхчид одоо ч энэ хэрэгслийг яг яаж хэрэглэж байсныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ нинжа голын хэсэг дээр хөлөө тааруулаад тэнцвэрээ хадгалан  гаднах хүрээний тусламжтай усан дээр явдаг байсан байх гэж таамаглаж байна. Гэхдээ зарим хүмүүс энэ аргыг няцаадаг. Өөр нэг онол нь жижиг сал ашигладаг байсан гэдэг үнэнд арай ойртоно. Энэ хэрэгсэл усны гадарга дээр тогтохоос гадна шавар намгийг гатлахад зориулагдсан байх магадлалтай.
8. Саото Хикигане
Тагнуулчид сайн сонсголтой байх хэрэгтэй. Тэдэнд хаалганы цаанаас мэдээлэл цуглуулж хана нэвтлэн бусдын яриаг сонсох шаардлага гарна. Саото Хикигане гэх зассан энэ хэрэгслийг нинжа тагнуулын хэрэгсэлдээ ашигладаг байв. Чих уртасгагч гэсэн нууц нэртэй. Энэ хэрэгсэл нь амьтны эвэр бус бөгөөд металл эсвэл модоор хийдэг байж. Нинжа өргөн талаар нь хананд нааж нарийн хэсгийг нь чихэндээ ойртуулна.
 7. Донохи

Нинжа нар мэргэшсэн тулаанчид байсан ч тэд бага зэргийн дэмжлэггүйгээр хүйтэн цаг агаарт тулалдаж чадахгүй. Тэд нар донохи гэж нэрлэгдэх биеийн дулааныг хадгалан бүлээцүүлэх үүрэгтэй төхөөрөмжийг ашиглаж байж. Үүнийг хулс, төмөр, зэсээр хийх бөгөөд дотох нь шатах материал дарь, архи, хувцас зэргийг хийх ажээ. Ингээд цукэтакэ гэх гал асаах хэрэгслээр донохид гал асаахад энэ төхөөрөмж шатахуун болон хувирах ажээ. Доторхи шатахуун нь бүтэн цаг, бүр бүтэн өдрийн турш ч асаж байж болно. Донохид  заримдаа нинжа нар дайсан этгээдийн гэрийн зуухнаас гал авч хийж ашигладаг байсан байх. Яг л тамхи асаадагтай ойролцоо үйл явц.
6. Канзаши
Сурвалжид нинжа нар юуг ч зэвсэг болгон ашиглаж чадна гэж дурдсан байдаг. Мэдээж өтгөн үстэй хүмүүст бол хурц зэвсгээ нуух газар нь тэдний үс болдог байв. Феодолын үеийн япон эмэгтэйчүүд үсээ шуун тогтоох хавчаарыг канзаши гэж нэрлэдэг байв. Энэ хэрэгсэл энгийн хүнд тийм ч аюултай биш боловч нинжагийн гарт ормогц үхлийн зэвсэг болж хувирна. Үсний хатгуурыг тэд хамгаалалтанд болон довтлоход аль алинд нь чадамгай ашиглана. Хоронд дүрсэн үсний хатгуур бол алуурчны зэвсэг болно. Канзаши бол кунойчи(эмэгтэй нинжа) нарын гол зэвсэг болдог байв. Тэд өөрийнхөөсөө гадна өөр эмэгтэйн хатгуурыг булааж зэвсэг болгон ашигладаг байжээ.
5. Үсэгний сав
Үзгийг илднээс илүү хурц гэлцдэг. Энэ нь зөвхөн уран зохиолын хэллэгээс гадна нинжа нарын гарт очвол гарцаагүй аюул учруулах эд болно. Нинжа нар яатате буюу хулс, металлаар хийсэн цилиндр хэлбэрийн багажгүйгээр хаашаа ч явдаггүй байв. Нэг талдаа бэх агуулж нөгөө талдаа уран бичлэгийн бийр бүхий бичгийн хүний энгийн л хэрэгсэл. Нинжа нар дайралт хийх жад, зүү, хор мэтийг энэ хэрэгсэл дотор агуулан явах бөгөөд хэн ч үүнийг сэжиглэхгүй шүү дээ.
4. Некето

Нинжа нар хумсаа ашиглан зэвсэгээ нуух нь гайхаад байх зүйл огтоос биш болно. Төмөр хиймэл хумс бол эмэгтэй нинжа нарын түгээмэл ашиглах зэвсэг байдаг байв. Энэ үг нь мууран гар гэсэн үгнээс гаралтай. Хиймэл хумсыг төмөр, хулсаар хийдэг байв. Энэ хумсыг олон талаар ашиглаж болно. Өндөрт авирах болон дайсан руугаа довтлоход мөн завсарт нь хор нуусан ч болохоор байжээ.
3. Хүрэлзгэнэ

Нинжа нар нууц үйлдэлд гаршсан байх бөгөөд дайсандаа чимээ сонсгох ёсгүй. Гэсэн ч цаг нь болоход чимээгүй ажиллах боломж заримдаа гардаггүй байв. Хатсан навч, цасан дээгүүр огтоос чимээгүй алхах нь тун бэрх хэрэг. Нэг л авиа гаргах юм бол төвлөсөн хэрэг нь илчлэгдэн нинжа амьгүй болох аюултай. Гэхдээ нинжа нар бяцхан хайрцаг саванд хүрэлзгэнэ авч явдаг байв. Хүрэлзгэнийн жиргээн нинжагийн багахан хөдөлгөөний чимээг хангалттай сайн дарна. Гэхдээ хүн юмуу шувуу дэргэд байгаа үед хүрэлзгэнэ огтоос авиа гаргахгүй болно.
2. Өндөгний хальс

Тагнах, далдлах урлагт мэргэжсэн нинжа нарын үзэгдэхгүй болох нууц нь дарь тэслэн утаа тавиад тэр хоорондоо зугтан алга болох байжээ. Дарь агуулах хамгийн тохиромжтой сав нь өндөгний хальс байлаа. Нинжа нар өндөгний хальсыг тусгай аргаар бэхжүүлэн хагарахааргүй бат бөх болгоно. Ингээд өндөгний хальсаа төмөр, чинжүү, давсаар дүүргэдэг. Энэ нулимс асгаруулах нөлөөтэй байдаг ажээ. Тулааны үеэр нинжа нар өндөгний хальснаасаа чинжүү мэтийг хүний нүд рүү цацдаг байлаа. Нүднээс гадна тэд хамарт үнэртүүлэх мансуурах үнэр бодисыг ч өндөгний хальсандаа агуулан явна. Нинжа нар хэзээ ч шууд тулгаран тулалдахыг боддоггүй аль болох дайсныхаа хүч суларсан, анхаарал сарнисан үед нь довтлон ялдаг аргатай байсан юм.
    1.  Будаа

Тиймээ будаа. Нинжагийн гарт орсон будаа хүнс байхаа больж дээд зэргийн нууц зэвсэг болон хувирна. Тагнуулчид болон алуурчдын гол ажил нь нууц мэдээлэл дамжуулахад оршино. Тэдний хамгийн сайн арга нь гошики-май гэх таван өнгийн будаа байв. Будааг улаан, хөх, шар, хар, нил өнгөөр будаж нууц код болгоно. Нинжа нар явж өнгөрсөн замын голдоо ч юмуу огтын санаанд ороогүй газар хэсэг будаа асгаж орхино. Дайснууд  нь болон энгийн хүмүүсийн анхаарал татахгүй энэ будаа нь нинжагийн хамтрагчид бол маш чухал мэдээлэл болдог байв. Өнгөний хослолоор 100 гаруй төрлийн мэдээллийг мэдэж болдог байжээ. Гэхдээ энэ будааг шувуу идчихгүй тохиолдолд шүү дээ.

No comments:

Post a Comment