Чинбат гадаадад улаан дипломтой
сургууль төгсөж ирээд шуудхан үйлдвэрийн хэсгийн даргаар томилогджээ. Дөнгөж
сургууль төгсөж ирсэн залуу инженер ч даасан ажлаа чадварлаг гүйцэтгэж хоёр
жилийн дотор хэд хэдэн хэмнэх санаачлага гарган мянган ажилчидтай үйлдвэрийн
оны шилдэгээр тодрон гялалзаж байлаа. Мөн дунд сургуулийн нөгөө ангид сурч
байсан зан ааш сайнтай Болороотой гэрлэж охинтой болоод ажил, амьдрал бүх зүйл
тэгширлээ гэж найз нөхөддөө хүндлэгдэж байв. Хамт олныхоо дунд чухал хүн гэдгээ
мэдрэх Чинбат урам зоригоор дүүрэн ажилдаа яваад гэртээ баяртай ирнэ. Ийм
маягаар таван жил өнгөрч түүний албан тушаал дээшилсээр орлох инженерээр томилогджээ. Энэ хэдэн жилд
өөрийгөө үйлдвэрийн түүхэн дэх хамгийн залуу захирал ч болж болно гэж бодсон
Чинбат удирдах тушаалтангуудтай дотно нөхөрлөн, гэр орноор нь орж гарах болж
Бямба гаригийн орой шил юм хувааж уунгаа хэтийн төлөвлөгөөгөө ярьдаг байв.
Эхэндээ бусдыг дагалдах маягтай байдаг байсан Чинбат энэ хэрэгтээ бусдыг
уриалах дуудах хандлагатай болжээ. Нийслэлээс ирсэн төлөөлөгч нарыг агаарт
гаргангаа ойролцоох амралтын газарт очиж хоёр хоног цэнгээд ирсний дараахнаас
Чинбат юунд ч юм бухимдаад, гэртээ очихоос ч дургүй хүрээд байх болов.
Friday, March 27, 2015
Tuesday, March 3, 2015
НАЙМ ДАХЬ НОТ
Батбаатар бараг тавилгагүй өрөөн
дотроо тамхи соронгоо ийш, тийш холхин алхсаар л байлаа. Нэг буланд тулмагц өсгий
дээрээ хөнгөхөн эргээд л өөр тийшээ алхана. Нээлттэй цонхоор хүнд даацын машины
нүсэр чимээ сонсогдоход түргэн түргэн алхан очиж валконыхоо вакум цонхыг
тасхийтэл хаалаа. Бага зэрэг төвлөрч эхэлж байсан бодол нь саяын чимээнд
сарниад буцан нийлэх шинжгүй болжээ. Толгойд нь ахуйн түмэн бодол эргэлдээд
ямар ч хөг аялгуу дуурсахгүй байлаа. Батбаатар хоёр гараагаа шанаагаа тулаад
төгөлдөр хуурынхаа өмнө нүдээ анин суугаад баруун Монгол аялгууг амаараа
исгэрэв. Ихэнх тохиолдолд үр дүнтэй болдог байсан хамгийн үр дүнтэй энэ арга нь
ч бүтэлтэй зүйл авчирсангүй. Толгойн дотор урьдын адил түмэн бодол хөвсөөр л байв. Бараг гучаад жил хөгжмийн зохиол
бичиж дундаршгүй авъяастай нэгэн гэж мэргэжил нэгтнүүддээ шагшуулж зарим тохиолдолд
атаархагдаж явсан нэгэн билээ. Хэд хэдэн найрал хөгжим, цомнол, дөчөөд киноны
хөгжим, 100 хол давсан дуу, жүжгийн аялгуу зохиосон гээд хийж үзээгүй бүтээл
түүнд үгүй.
Sunday, March 1, 2015
Мөнхрөх домгийн арга замууд
Мөнхийн амьдрал
хүн төрөлхтөний мөнхийн хүсэл байсаар ирсэн бөгөөд эрт цагийн олон хаад,
удирдагч нар мөнхрөх арга замыг эрж хайж байв. Гэсэн ч мөнхийн хутгийг олсон нэг ч хүн байхгүй нь амьдралын үнэн билээ. Доор орон орны мөнхрөхтэй холбоотой домгийг сонирхуулъя.
Лусын дагина
идэх
Япон домогт
лусын дагинархуу нингё гэж нэрлэгдэх амьтан байдаг гэж гардаг. Домогт өгүүлснээр энэ
амьтан нь сармагчин, загас хоёрын эрлийз шиг харагдах бөгөөд тэнгист амьдардаг бөгөөд
түүнийг барих юм бол шуурга болохын тэмдэг, ер нь муу ёр гэж үздэг байв. Домгийн өөр
нэгэн хувилбарт “Найман зуун наст гэлэнмаа” гэж алдаршсан нэг охин гардаг. Эцэг нь
түүнд нингё авчран идүүлснээс болоод охин мөнхөд амьдрахаар шийтгэгджээ. Эмэгтэй
маш олон жил амьдарч олон нөхөр, хүүхдүүдээ үхүүлсний дараа бурханд өөрийгөө
даатгахаар шийдэж гэлэнмаа болсон байна. Ингээд тэр сахил хүртсэний буянаар 800 жил
наслаад өөд болсон гэх домог юм.
Subscribe to:
Posts (Atom)