Мөнхийн амьдрал
хүн төрөлхтөний мөнхийн хүсэл байсаар ирсэн бөгөөд эрт цагийн олон хаад,
удирдагч нар мөнхрөх арга замыг эрж хайж байв. Гэсэн ч мөнхийн хутгийг олсон нэг ч хүн байхгүй нь амьдралын үнэн билээ. Доор орон орны мөнхрөхтэй холбоотой домгийг сонирхуулъя.
Лусын дагина
идэх
Япон домогт
лусын дагинархуу нингё гэж нэрлэгдэх амьтан байдаг гэж гардаг. Домогт өгүүлснээр энэ
амьтан нь сармагчин, загас хоёрын эрлийз шиг харагдах бөгөөд тэнгист амьдардаг бөгөөд
түүнийг барих юм бол шуурга болохын тэмдэг, ер нь муу ёр гэж үздэг байв. Домгийн өөр
нэгэн хувилбарт “Найман зуун наст гэлэнмаа” гэж алдаршсан нэг охин гардаг. Эцэг нь
түүнд нингё авчран идүүлснээс болоод охин мөнхөд амьдрахаар шийтгэгджээ. Эмэгтэй
маш олон жил амьдарч олон нөхөр, хүүхдүүдээ үхүүлсний дараа бурханд өөрийгөө
даатгахаар шийдэж гэлэнмаа болсон байна. Ингээд тэр сахил хүртсэний буянаар 800 жил
наслаад өөд болсон гэх домог юм.
Есүсийг элэглэх
: Христийн домог
Христийн домогт
нэгэн Еврей хүн Есүсийг цовдлогдон гудамжаар цаазын газар хүртэл алхаж явахад
нь гутлаараа түүнийг цохиж хурдан яваач гэж дорожилжээ. Есүс хариуд нь түүнийг
холдохыг хүссэн боловч нөгөөх хүн холдолгүй дэргэдүүр нь эргэлдсээр байжээ. Жозеп гэх
тэр хүн тун удалгүй Христэд орж богино хугацааны дараа авшиг хүртэв. Гэсэн ч хараал
түүнийг ээрсээр байлаа. Тэр ямар ч цагт амран суух боломжгүй байсан бөгөөд
Крисмасын үеэр л бага зэрэг амсхийнэ. Жозеп 100 нас хүрэх бүртээ тэр хүн маш хүндээр
өвдөх боловч дахиад л гучин насандаа буцаж ирэх ажээ.
Бурхны хилэн:
Грек домог
Олон Грек
домгуудад хүмүүс сэхүүн зан болон бардам байдлаасаа болон мөнхөд амьдрахаар
шийтгэгддэг. Олон мөнхийн настангууд бурхадыг залилах эсвэл тэднийг сорьж үзээд
мөнхөд амьдрахаар шийтгэгдэнэ. Сисуфус гэх нэгэн Зевсийг мэхлэн Танатосыг барих
гэж оролдсон тул дэлхийн хаана ч үхэхгүй байхаар шийтгэгдэж.Тэгээд тэр өдөр
бүр уул өөд авирах ч шөнө бүр буцаад л
өнхрөөд бэлд бууж ирнэ. Өөр нэгэн түүхэд Иксион хаан өөрийнхөө хадам эцгийг
алсныхаа дараа Зевсээс өршөөл эрэх гэж очжээ. Олимп ууланд очоод тэр Хера
бурхныг хүчиндэхийг оролдож ноцтой алдаа гаргав. Зевс бурхан түүнийг мөнхөд
улаан галаар ташуурдуулж байхаад шийтгэгджээ.
Циннабар:
Бомбын шашин
Циннабар бол
жирийн улаан мөнгөн усны нэг төрөл бөгөөд Бомбын шашны хуандан гэж нэрлэгдэх
мөнхийн усны найрлагад ордог гол бүрдэл нь юм. Тэд нар бүх хольцыг найруулахдаа циннабар
эсвэл алтны нягтаршлыг ашиглах ба бэлэн болсон шидэт зүйлээрээ хүний биеийг үрвэл мөнхөрнө гэж үздэг байв. Гэхдээ энэ
зүйлээс болж маш олон хүн үхсэний дотор Тан улсын нилээд хэдэн хаад ч багтана.
Удалгүй Бомбын ёсны энэ Гадаад Алхими санаа нь Дотоод Алхимид өөрчлөгдөж ёгоор байгалийн энергийг хэн
нэгэнд шилжүүлэх болон бусад дасгалын нөлөөгөөр мөнхрөлийг олж болно гэж үзэх болжээ.
Ер бусын
ургамал: Сумирын домог
Гилгэмишийн
туульсад гол баатар өөрийн найз Энкидуг нас барсны дараа хэзээ нэгэн цагт ирэх
өөрт нь ирэх үхлээс эмээн үхэшгүй мөнхийн аргыг олохоор эрэлд гарна. Түүнийг нэгэн хүн Утнапиштимд хүргэж /Бурхдын заавраар асар том хөлөг онгоц бүтээж амьдралыг аварсан тул мөнхийн амьдралаар шагнуулсан Ноа шиг хүн/ өгөв. Утнапиштим
Гилгэмишд нэгэн бэлэг бөгөөд тэнд гарал угсаа нь тодорхойгүй ургамал бий,
түүнийг олж идвэл мөнхийн амьдралд хүрнэ гэжээ. туульсад дүрслэгдэх энэ ургамал нь чацарганархуу хэлбэртэй ажээ. Гилгэмиш ургамлыг хайж олсон боловч түүнийг ашиглахаасаа өмнө могойд алдсанаар бид түүнийг
ажилладаг эсэхийг мэдэлгүй хоцоржээ.
Мөнхрүүлэх
тоор: Хятад домог
Мөнхрүүлэх тоор
нь Хятадын Баруун этгээдэд зорчсон нь
туульсад чухал байр эзэлнэ. Сармагчны хаан Сүн Укун Тоорын цэцэгт арлын
хамгаалагчаар сонгогдон 1000 жил амьдрах болжээ. Тэр тэнд амьдрахаас залхан зугтах боловч дараа нь
баригдан буцааж хүргэгдэнэ. Мэдээж мөнхийн үрэл идсэн Укун цаазлагдалгүй амьд үлдэх ажээ. Укун Тэнгэрийн орныхонтой тулалдаж хохирол учруулсан тул Бурхнаас шийтгэн хүлээн
500 жил уулан дор хоригдон байх үедээ Тансан ламтай уулздаг. Хятадын домгийн хаан Хас эзэн хаан
болон түүний эхнэр Си Ванму нар тоорын модны цэцэрлэгч нар байсан бөгөөд тэдний цэцэрлэгт жилд
3000 тоор боловсрох ажээ. Тэд түүнийгээ бусад бурхадад өгч мөнхийн амьдрал
өгчээ гэдэг.
Амрита-Хинди
Амрита гэдэг нь
Англи хэл рүү орчуулбал мөнхийн гэсэн утгатай үг болох юм. Бурхад болон
Тэнгэрүүд төрөлхөөс мөнхийн боловч зарим хараалаас болон түүнийгээ алдах ажээ. Мөнхийн амьдралаа алдсан Амрит гэх тэнгэр өөрсдийн дайсан Асура нартай нийлэн сүн далайн усыг хутган амритан гэх мөнхийн ундааг гарган авав.
Вишну тэнгэр өөрийгөө хэний ч шунал хүслийг хөдөлгөх охин тэнгэр болгон хувиргах бөгөөд түүний заль мэхэнд автсан тэнгэр нар амиртаг уух ажээ. Ёгиор хичээллэдэг хүмүүс Асурынэ зальд автсан тэнгэр нарын ууснаас асгарсан энергээр хооллон удаан хугацаагаар хатуужин суудаг гэлцдэг байна.
Алтан алим
Норвегийнхний алтан
алим бол грек домгоос ялгаатай бөгөөд тэдний дээд бурхадтай нарийн холбоотой юм. Норвегийн бурхад өөрсдийн мөнхийн залуу насыг хамгаалахын тулд Идун бурхны
хаврын цэцэрлэгээс алим иддэг байлаа. Гэтэл таагүй явдал болж Идун бурхан Локид залилагдан аварга биет
Тиасын гарт алимтайгаа хамт оржээ. Бурхад хөгширч хүч чадал нь сульдав. Бурхдын
хүч чадал багассан байсан ч Локи руу дайрч Идуныг алимтай нь хамт буцааж авчиржээ. Локи өөрийгөө шонхор болгон хувиргаж Идун болон алимыг буцааж өгснөөр бурхад
залуу насаа буцааж авсан байна.
Амбросиа- Грек
домог
Амбросиа бол
Грекийн бурхдын ундаа. Зөгийн бал шиг амттай амбаросиа Олимп ууланд амьдрах бурхдын мөнхийн амьдралын эх үүсвэр болно.
Алдартай мөнхийн хүмүүс болон хагас бурхад шагнал хэлбэрээр-Херакл, шийтгэл хэлбэрээр- Тантарус
шиг ууж өөрсдийн мөнх амьдралыг олж авсан байдаг. Өмнө дурдсан Тантарусын эргэн тойронд цэнгэг устай горхи хоржигнох урсаж, нүүрнийх нь өмнүүр жимс сагсайн ургах ч түүнийг авахаар гараа сунгах агшинд ул мөргүй хөөрөн алга болох ажээ. Түүний нэр нь Англи хэлний зовлон,
шаналал гэсэн үгнээс гаралтай аж. Өөр нэг баатар Тидуст охин тэнгэр Афина
Амбросиог уулгаж мөнхийн амьдрал хайрлажээ.
Ариун хундага: Христийн домог
Христийн шашны
домгуудаас хамгийн алдартай нь Ариун хундага юм. Есүс сүүлчийн оройн зоогон
дээрээ энэ аягаар юм ууж байжээ. Үүнд мөн Жозепболон Аримат нар Христсийн цусыг
хийсэн гэдэг. Артур хаан баатруудынхаа хамт олон орноор аялж ариун хундагыг хайж байв. Энэ хундага зөвхөн хамгийн ариун сүнстэй, мөнхийн хутаг хүртэх эрхтэй хүнд л олдож гарт нь баригдах домогтой.
g
ReplyDelete