Tuesday, June 2, 2015

Сүнсээ чөтгөрт худалдсан гэдэг түүхэн хүмүүс


Шунал ихэдвэл шулам болно гэсэн хэллэг бий. Барууныхан дунд сүнсээ чөтгөрт арилжаад оронд нь эд баялаг, нэр  төрийг олж авсан хүмүүсийн тухай яриа нилээд байдаг ажээ. Хүний ертөнцийн хүсэл шуналын хүлээсний улмаас энэ амьдралдаа сэтгэл хангалуун явах ч үхсэний дараа сүнс чөтгөрт үйлчилэхээр тохиролцоо байгуулсан хүмүүсийн тухай дор жагсаалтанд дурдлаа.
Пап лам Силвестр II (945 - 1003-5-12)
Пап лам тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүмүүсийг нэг байсан ба  математик, одон орон, механик судалж, тэгш хэмийн хэмжүүр ба  дүүжин цагийг нээж баруун Европд Араб тоог танилцуулжээ. Мөн тэр математик, байгалийн шинжлэх ухаан, хөгжим, гүн ухааны номуудыг бичиж байв. Силвестр бол 10-р зууны үеийн хамгийн алдартай бөгөөд Франц гаралтай анхны пап лам юм. Гэхдээ түүнийг нас барсны дараа пап ламын гайхалтай оюун ухааны тухай цуу яриа дэгдэж гайхалтай нээлтүүд нь чөтгөртэй хийсэн наймааны үр дүн гэж үзжээ. Энэ нь үнэндээ Арабын ертөнцтэй хийсэн гайхалтай шинжлэх ухааны хэлэлцээр байсан ч түүний зоригт оролдлогыг  сүм,хийдийн мяндагтнууд ингэж үзсэн байдаг.



Николо Паганини/1782.10.27-1840.5.27/
Николо Паганини бол бүх цагийн хамгийн сайн хийлч нарын нэг байлаа. Тэр 5 настайдаа мандолин сурч 7 насандаа хөгжим зохиожээ. 12 настайдаа үзүүлбэрүүдээ олон нийтэд толилуулах болсон ч 16 наснаасаа уналтанд орж архинд донтон хөгжмийн ертөнцийг орхив. Гэхдээ тэр буцаж сэргээд 22 насандаа хөгжмийн анхны супер од болсон юм. Паганини үргэлжлүүлэн дөрвөн утсан дээгүүр гурван октав тоглох чадвартай байсан гэдэг нь өнөөгийн байдлаар боломжгүй зүйл юм. Мөн 24 каприг жилийн дотор зохиосон нь өөр хэний ч чадаагүй зүйл билээ. Хийлчийн тоглох хөнгөн аялгуунд үзэгчид уяран нулимс дуслуулдаг байсан гэж яригддаг. Түүний алдартай ажил нь Ле Стрехе гэж буюу Шулмын бүжиг гэж орчуулагдсан ажил байдаг ажээ. Үзэгчид Паганиниг чөтгөртэй хамтарч ийм ер бусын зүйл хийдэг гэж боддог байлаа. Зарим нэг нь түүнд тоглолтын үеэр чөтгөр тусладаг гэж ярьж байв. Яриа гарах болсон шалтгаан нь Паганини Сүмийн Сүүлийн мөргөлийг санаатай хойшлуулсанд байсан ба цуу яриа олон нийтэд тархаж Женевийн Католик сүмийнхэн эсэргүүцэв. Нас барсных нь дараа шарилыг нь пап ламын зөвшөөрөлтэй Женевт хүргүүлсэн боловч шатаалгүй байгасаар л байжээ.  Эцэст нь  1876 онд Пармад сая оршуулсан гэдэг.

Гиллес де Райс/1404-1440/
Гиллес де Райсыг ухаантай, эрэлхэг зоригтой сайхан хар сахалтай хүн байсан гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр Британид нөлөө бүхий гэр бүлийн гишүүн болж төрсөн ба Гиллесийг 20 настай байхад эцэг нь нас баржээ. Тэр далдуур эцгийнхээ эд баялаг ба эрх мэдлийг булаан авсан нь эцгийнх нь үхлийн шалтгаан болсон гэдэг. Хожим Гиллес “Жонесийнхоныг хамгаалах” дайралтанд ялагдаж эд хөрөнгөө алджээ. Энэ цагаас тэр Францеско Прелати гэх хүний зөвлөснөөр хүүхдээр тахил өргөн Барон гэж нэрлэгдэх чөтгөрийг дуудах зан үйл хийж эхлэв. Түүний аллага цадигаа алдаж 80-200 хүүхдийг тарчлаан алжээ. Гиллес хийсэн хэргийнхээ гэмээ ухаарсан гэсэн ч дүүжлэн шатаажээ.



 Генерал Жонатан Моултан/1726-1787/
Жонатан Моултан  Шинэ Английн армид  мужаанаар ажилд орсон ч 1475 онд ажлаа орхижээ. Тэрээр Жорж хааны дайн болон Энэтхэгийн дайны үеэр тулалдаж байлаа. Ингээд Жонатан 1749 онд гэрлэж 11 хүүхэдтэй болж хурдан хугацаанд баяжив. Шинэ Хэмпширийн хамгийн баян хүн болсон түүнийг хожим нь чөтгөртэй гэрээ хийсэн гэх яриа дэлгэрчээ. 1769 онд ядуу Пуритан тосгоныг шатахад суурин дээр нь шилтгээн бариулав. Олон нийтийн дунд Моултаны сүнсийг авсан нэгэн сар бүр гутлаар дүүрэн алт авчирч өгдөг гэсэн яриа тархав. Моултан чөтгөртэй хийсэн гэрээнээсээ залхсан бололтой гутлынхgа байрыг өөрчилж тавьдаг болсны дараа гутал байсан газарт нь харанхуй нүх үүсдэг болсон ажээ. Хүслийнх нь эсрэг зогссон  хүнийг буг чөтгөр өршөөхийг хүссэнгүй. Моултаныг нас барахад бие нь алга болсон бөгөөд авсыг нь онгойлгон үзэхэд чөтгөрийн зурагтай хайрцаг зоос оронд нь байсан гэдэг. Моултаны хүүрийг шатаасан ба булш үлдээгээгүй бөгөөд байршил  нь тодорхойгүй.


Эцэг Урбайн Грандиер(1590-1634.8.16)

Эцэг Урбайн Грандиер бол Францын католик лам бөгөөд шулмын арга хэрэглэснийхээ төлөө шатаагдсан нэгэн. Тэрээр Пойтерсийн Ромын Католик хүрээний Лондоны Гэгээн Кройксийн сүмд ажиллаж байсан байв. Сахил хүртсэн санваартан хүн атал олон тооны эмэгтэйчүүдтэй холбогддог сээтэгнүүр хүн байлаа. 1632 онд Урсулин мужид болсон хэсэг явдлын дараа гэлэнмаа нар түүнийг Асмодой гэх чөтгөр болон бусадтай нь холбоотой гэж буруутган Урбайныг чөтгөр болгохоор шазруун оролдлого хийв. Энэ хэргийг шалгасны дараа санваартныг шийтгэж Грандиерийнхэн чөтгөртэй холбоотой гэх зарим нэг баримтыг дэлгэжээ. Энд бичигдсэн латинаар бичсэн байсан ба Сатан өөрөө гарын үсгээ зурсан гэдэг. Бичээсд
Люциферийн нөлөөгөөр залуу Сатан, Беелзебуб, Левиатан, Элими, Астарот бид болон бусад нь өнөөдөр Урбайн Грандиерийг бидэнтэй холбоо тогтоосныг баталлаа. Бид түүнд эмэгтэй хүнийг хайрлах, ариун цэцэг, сүм хийдийг хүндлэх, алдар гавъяа хүсэл бүхнийг амлаж байна. Тэр гурван өдрийн турш найрлах болно. Тэр хариуд нь жилд нэг удаа сум хийдийн ариун зүйлсийг хөл дороо гишгэж, бидний зөвлөгөөгөөр дэлхийн эрчүүдийн аз жаргалтай хорин жилийг эдлэх ба дараа нь бидэнтэй нэгдэж Бурхны эсрэг болох юм. Тамаас харайх чөтгөрийн зөвлөл гээд Люфицер Левиатан Элими Беелщбаб Сатан гээд тамгаа дарж чөтгөрийн эзэн удирдагч Баалбрит бичив гэжээ.

Жозеппе Тартини/1692.4.8-1770.2.26/
Тартини бол Италийн хөгжлийн зохиолч, хийлч хүн байжээ. Тэрээр 400 гаруй хөгжмийн зохиол, бүтээлүүдийг туурвисан. Бусад хөгжим бичдэг хүмүүсийнхээс ялгарах онцлог нь дуурь эсвэл сүмийн хөгжим бус хийлийн концерт ба сонатуудад төвлөрсөн байдаг байна. Түүний алдартай бүтээл нь Чөтгөрийн Трилл сонат юм. Үүний түүх зүүдтэй холбогдоно. Тартини Францын одон оронч Жероме Лаландед чөтгөр түүний зүүдэнд үзэгдэн боол чинь болъё гэсэн гэжээ.  Нилээд ярилцсаны дараа чөтгөр хийлийн нэгэн аялгуу тоглоход Тартини гүн амьсгаа авч, сайхан мэдрэмжийг мэдэрчээ. Хөгжмийн зохиолч сэрээд л шууд зүүдэндээ сонссон аялгууг сонат болгон бичиж авчээ. шууд сонат бичиж зүүдэнд сонсогдсон бүхнийг бичиж авчээ. Сонат амжилттайгаар олонд танигдсан ба зүүдэндээ олсон гэж Тартини хүмүүст ярьсан байдаг. Тэр өөрөө бичихдээ “ Би сонссон зүйлийнхээ утга учрыг мэдсэн бол  хөгжмийн ертөнцийг орхиж хөгжмөө эвдэх байсан”гэж хожим тэр хэлсэн байдаг.

  
Корнелиус Агриппа/1486.9.14-1535.2.18/
Корнелиус Агриппа сэргэн мандалтын нилээд нөлөөтэй зохиолч байсан ба хууль, анагаах ухаан судалж байсан ч тэгтэл гүнзгийрүүлсэнгүй. Бас ид шид, оккульт,одон орон, алхимич гэж нэрлэгдэж байв. Тэр бас эмэгтэйчүүдийг шулам гэж буруутгадаг шийтгэлээс хамгаалсан хөдөлгөөнийг байгуулан удирдаж байсан. Түүний бичсэн оккульт ухааны гурван ч ном өнөө үед хүрч иржээ. 1535 онд тэр эсэргүү гэгдэх болж улмаар насан өөд болов. Тэр гэрээсээ зугтан хүн өвдөөд үхжээ. Агриппаг нас барсны дараанаас түүнийг чөтгөртэй холбоотой байсан гэх цуурхал гарч эхлэв. Хамгийн алдартай нь Агриппаг нас барсан орны хажууд хар нохой үзэгдсэн гэдэг. Хар нохойтой холбоотой өөр хэрэг гэвэл  Гетегийн зохиол дээр Мефистофл гэх чөтгөр фудель нохойнд хувирсан байдаг билээ.

Роберт Жонсон/1911-1938/
Роберт Жонсон бол Америкийн Блю урсгалын агуу хөгжимчин байсан юм. Роллинг Стоунсийн жагсаасан бүх цаг үеийн шилдэг гитарчдийн тавдугаар байрт тэр жагсчээ. Тэр сайн хөгжимчин болохыг хүсэж гудамжаар хэрэн хэсэж бусдад үнэгүй тоглолтоо үзүүлдэг байлаа. Тэгэж яваад тэр гитарын аялгуу бэлэглэх чөтгөртэй таарч түүнийг эзнээ хэмээн үзэх болж Жонсон гайхалтай аялгуунууд тоглож эхлэв. Жонсонтой холбоотой цуурхалууд хүмүүсийн дунд дэгдэн харанхуйн ханхүүтэй хийсэн гэрээ илэрсэн гэцгээж байжээ. Тэр 27 насандаа үхэхээсээ өмнө 6 бичлэг хийсэн байв. Жонсоны үхлийг эхнэртэй  нь холбож нөхрийнхөө хор хийсэн вискиг түүнд өгж алсан гэж бичсэн байдаг. Түүнийг нэргүйгээр оршуулж хаана байгаа нь тодорхойгүй байдаг.

Иохан Георг Фауст/1480-1540/
Доктор Жоан Жорж Фауст бол Германы сэргэн мандалтын үеийн одон оронч, алхимич, шидтэн хүн. Түүний амьдрал дээр үндэслэн 1580 аад онд Марловын “Доктор Фаустын Шидэт түүх”, Гетёгийн 1808 онд “Фауст” зохиол бичигдсэн байдаг. Фауст амьдралын утга учрыг мэдэхийг хүсэж чөтгөртэй холбоо тогтоох нууц аргуудад суралцаж эхэлжээ. Тэр нь амжилттай болж Сатанд 24 жилийн турш үйлчлэх гэрээ байгуулав. Гэхдээ 16 жил өнгөрсний дараа тэр энэ хэрэгтээ харамсаж гэрээнээсээ татгалзахыг хүсэв. Фаустын амьдралын тухай хамгийн алдартай шидэт үлгэрт гэрээгээ зөрчихийг хүссэнд нь хорссон чөтгөр түүнийг хороосон гэж гардаг.


Аданагийн Теофилиус 538 онд нас барсан
Пенитент Гэгээн Теофилус эсвэл Аданагийн Теофилус зургадуур зууны Сүмийн  хувраг байсан бөгөөд чөтгөртэй гэрээ хийж өндөр албан тушаалд хүрсэн гэгддэг нэгэн. Түүний түүх нь чөтгөртэй холбоотой хамгийн эртний сурвалжуудын нэг болно. Теофилус өнөөгийн Туркийн нутаг Силизийн Адана гэдэг газарт амьдарч байв. Тэр бишоп болохоор оролдсон боловч амжилтгүй болсноор хүн чанараа бүр мөсөн алджээ. Өөр хүнийг түүний оронд тэр тушаалд нь томилсон байна. Шинэ бишоп Теофилуст дургүйцэн өөрийнх нь тушаалд санаархаж байгаа гэж үзсэн тул Теофилус хүн чанар болон сүнсээрээ чөтгөртэй хэлцэл хийж Сатантай холбоо тогтоов. Солилцоо амжилттай болж Сатан Теофилусыг Христ ба ариун Мэригийн өмнө тангараг өргүүлж түүний цусаар гэрээ хийв. Теофилус ч дэвшиж бишопын тушаалдаа хүрчээ. Жилийн дараанаас ламтан хийсэн хэргийнхээ төлөө харамсах болсон ба Ариун Мэри зүүдэнд нь үзэгдэн ёс бус зүйлийнх нь зэмлэхэд Теолифус өвдөг сөгдөн өршөөл хүсэхэд сахиусан тэнгэр бурхантай түүнийг холбож өгөхийг зөвшөөрсөн байна.  Гуч хоногийн мацагийн дарааж Мэри дахин үзэгдэж гэм нүгэлийг нь арилгаж байгаагаа илэрхийлсэн ч Сатан түүнийг тавьж явуулахыг хүссэнгүй. Ламтны чөтгөртэй хийсэн гэрээ илчэлгдэж албан тушаалаасаа буун цөлөгдөв. Гэхдээ тэр бичиг баримтаа устгасан тул чөтгөрөөс чөлөөлөгдөн эрх чөлөөтэй, баяр хөөртэй амьдрах болсон гэдэг.


No comments:

Post a Comment