Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.
Алага бэхи ба Онгууд
Найман улсыг мөхөөхөд говийн өмнөх Онгууд аймаг ихээхэн тус хүргэж, хэл хүргэж байсан болохоор Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад гуравдугаар гүнж Алага бэхийг Онгуудын удирдагч Алахушт өгөхөөр болов. Алага бэхийг Өгэдэй хааны дүү, Их Ноёны эгч гэж судрын чуулган ба бусад сурвалжид дурдсан байдаг. Алахуш гүнжтэй гэрлэхэд хэтэрхий хөгшин гэж үзээд Буяншибан гэх хүүтэйгээ гэрлүүллээ. Чингис хаан Алага бэхийг Онгуудад өгөхдөө
Харайхад минь хєл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алага минь мэдтүгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шүү
Саруул ухаанаас илүү
Сайн нєхєр байдаггүй.
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алага минь мэдтүгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шүү
Саруул ухаанаас илүү
Сайн нєхєр байдаггүй.
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]
1211 онд Чингис хааныг Алтан улс руу цэрэг хөдөлгөх үеэр Онгууд аймаг бослого гаргаж, Алахушийг хүүтэй нь хамт алах үед Алага бэхи дагавар хүү Байохэ, нөхрийнхөө дүү Жингуй нартай зугтан гарч аав дээрээ зугтаж ирсэн байна. Алага бэхи босогчдийн уучлан, аавдаа цэрэг гарган туслажээ. Ингээд нөхрийнхөө дүү Жингуйтай гэрлэж Нэгүдэй гэх хүүтэй болов. Энэ хүү нь Тулуйн охин Тэмүгэн бэхитэй сүй тавьсан боловч өмнөд Хятадад нас баржээ. Чингис хаан 1219 онд Хорезм руу аян дайн хийх үедээ умард Хятадыг Мухулайд үлдээгээд явахдаа Алага бэхийг “төр барих гүнж” цол олгож хамтран удирд гэж байв. Жингуйг нас барсны дараа 1225 онд Байохэ цэргээс эргэж ирэн Бэйпингийн ван цолоо залган авч Онгууд аймгаа удирдах болов. Байохэ татваруудаас төрсөн гурван хүүтэй байв.
1252 оны тэмдэглэгээгээр Тэмүгэн бэхи Онгуудыг захирч байсан бололтой байдаг. Онгуудыг захирагч гүнж, их хааны дүү эмэгтэй шударга, зоримог зантай бөгөөд цэргийн эрдэмд сайн боловсорсон гэжээ. Энэ онд Тэмүгэн Буддын шашны сахил хүртэж санваартан болсон байна. Байохэ гурван хүүтэй байсан ба тэдний ахмад нь болох Жунбухуа Гүюг хааны гүнж Елимиштай гэрлэсэн ба Мөнх хааны дор өмнөд Сүн улстай байлдаанд оролцож байв.
Жунбухуа гурван хүүтэй ба том хүү Нанжитай Улаажин гүнжтэй, хоёрдугаар хүү Цалинч Цагадайн удмын Хуйхэ гүнжтэй гэрлэжээ. Байохэгийн хоёрдугаар хүү Айбухуа Хубилай хааны охин Елитэй гэрлэсэн байна. Айбуха чадварлаг жанжин байж Аригбөхтэй болон өмнө зүгт гарсан Ли Тангийн бослогыг дарахад оролцон хүндтэй хэргэмээр шагнагдаж байв. Ели гүнж дөрвөн хүү төрүүлсэн ба том хүү Кулзиш эцгийнхээ хэргэмийг өвлөн авч хунтайж Чингимийн охидууд болох Худатемиш, Аяашили нартай гэрлэсэн.
No comments:
Post a Comment