Эрчүүд дэлхий ертөнцийг эзэгнэн эрх мэдлээ тогтоож байсан үе буюу НТ-ийн 19-р зуун хүртэлх хугацаанд дэлхийн түүхэнд өөрийн орон зайгаа үлдээж нэр алдраа мөнхөлсөн 10 эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
10. Акутайний Элеанор(1122-1204)
|
Элеанор |
Элеанор бол дундад эртний Европын хамгийн хүчирхэг, чинээлэг бүсгүйчүүдийн нэг билээ. Тэр 15хан настайдаа Францын чухал бүс нутаг болох Акутайн болон Пойтиерсийн гүнлэгийг эцгийнхээ нас барсны дараа өвлөн авчээ. Тухайн цаг үеийн олонхи удирдагчид болон эмэгтэйчүүдтэй адилгүй тэр гэр бүлийн хүрээнд сайн боловсрол эзэмшсэн нэгэн байлаа. Түүний эрх мэдэлтэй байх цагт Акуйтайн Баруун Европын соёл, сэтгэлгээний томоохон төвүүдийн нэг болж байв. 1137 онд Элеанор Францын 7-р Луизтай гэрлэв. Хатан 1147 онд болсон Загалмайтны дайнд оролцож хаан нөхрийнхөө хамт Византийн эзэнт улсаар айлчилж байжээ. Энэ хоорондоо Элеанор Баруун Европ болон Константинполь, Ариун газрыг холбосон худалдааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Элеанор 1152 онд Луиз хаанаас гэрлэлтээ цуцлуулснаас хоёр жилийн хойно Английн 2-р Хенригийн хатан болов. 1170 онд Кантерберигийн архибишоп Томас Бекет 2-р Хенригийн эсрэг бодолтой байсны улмаас алагдав. Энэ хэргээс шалтгаалан олон хүмүүс хааныг эсэргүүцэх болсны дотор Элеанор хатан ч багтаж байжээ. 1173-1174 онуудад Элеанор болон түүний гурван хөвгүүд Хенригийн эсрэг тэмцсэн боловч эргэлт бүтэлгүйтэн Эленор арван зургаан жилийг хорионд өнгөрүүлсэн байна. 1189 онд хайртай хүү Ричардынхаа хаан ширээнд суусны хойно дахин ордонд эргэж иржээ. Хатан хүүгийнхээ загалмайтны дайнд явсан хойгуур төр барьж байсан бөгөөд Ричардыг нас барсны дараа ч отгон хүү Жоныхоо эринд ч энх тунх амьдарч байгаад 82 насандаа нас барсан байна. Элеанор эхний гэрлэлтээсээ хоёр охин, хоёрдах гэрлэлтээсээ таван хүү, гурван охинтой байжээ.
9. Хатшепсут (НТӨ1508?-НТӨ 1458)
|
Add caption |
Хатшепсут бол эртний дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг билээ. Тэр Эртний Египетийн 18-р хаант улсын тав дахь фараон бөгөөд Египетийн түүхэнд төр барьж байсан бусад хатдыг бодвол хамгийн удаан хугацаанд улс орныг жолооджээ. НТӨ 1492 онд 1-р Тутмосыг нас барсны хойно өөрийнхөө бие султай дүү 2-р Тутмостой гэрлэсэн Хатшепсут төрийн эрхийг хамтдаа барих болов. НТӨ 1479 онд 2-р Тутмосыг өөд болсон хойно Хатшепсут насан эцэслэх хүртлээ буюу 21 жил ганцаар Египетийг захирч байжээ. Олон Египет судлаачид болон түүхчид түүнийг эртний Египетийн хамгийн амжилттай удирдагч нарын нэг байсан гэж үздэг. Хатшепсут олон барилга байгууламж бариулж, худалдааны замыг дахин шинэчилж, Хиксосийн булаан эзлэгч нараас улс орноо хамгаалж байв. Мөн өмнөд Египетийн баян чинээлэг бүх нутаг болох Фунтэд томоохон судалгаа, хайгуулын ажил хийлгэж байснаас гадна Левант, Нуб, Сири руу амжилттай цэргийн дайралтуудыг зохион байгуулж байжээ.
8. Австрийн Мариа Тереза(1717-1780)
|
Add caption |
Мариа Тереза 23 насандаа Ариун Ромын эзэнт улсын хаан байсан, өөрийн эцэг 6-р Чарльзаас хаан суудлыг нь өвлөн авчээ. Мария өөрийн нөхөр Фрэнцисийн хамтаар улс орныг захирч байсан бөгөөд нөхрийнхөө 1765 онд нас барахад хүү Жозептойгоо хамтран төрийн хэргийг шийдэх болсон байна. Хатан хааны амьдралын чухал өрсөлдөгч Брэндэнбург-Пруссын 2-р Фридрик байлаа. 2-р Фридрик Австрийн угсаа залгамжлалын дайны үеэр Силез мужийг Хабсбургаар эзлүүлэхийг санал болгожээ. Фредрик Мария Терезаг угсаа залгамжлагчаа зөв сонгосонгүй гэж эсэргүүцэв. Тэр Бавари, Саксон, Франц, Испани нарыг өөрийн талд нэгтгэж Мариягийн эсрэг тэмцүүлэхээр нэгтгэсэн байна. Мария Тереза үүний эсрэг Унгарыг өөрийн талдаа татав. Ингээд үр дүнд нь Хатан хааны цэрэг булаан эзлэгчдийг бут цохисноор Хабсбург Европын гол цөм болжээ. Дайн 1748 онд болсон Айкс-ла- Чапеллийн гэрээгээр төгсгөл болов.
Мария өөрийнхөө эзэнт улсад улс төр, эдийн засгийн олон шинэчлэлийг авчирсан юм. Хатан хаан улсын санд орох тогтмол татварыг нэмэгдүүлж цэргийн зардалд ашиглан цэргийнхээ хүчийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Австри, Бохемийн канцлерүүдийг нэгтгэж төрийн удирдлагыг нэг гарт зангидав. Хатан хаан 1756 онд Дипломат Хувьсгал гэж нэрлэсэн бодлого явуулж хуучин дайсан байсан Францтай найрамдал тогтоон Их Британи, Прусстай эвсэл тогтоов. Хатан хааны улс төрд хийсэн шийдвэрүүд амжилттай хэрэгжиж улсын ерөнхий эдийн засаг дээрджээ. Түүний хийсэн үйл ажиллагааны бас нэгэн чухал хэсэг нь гэгээрлийн хэсэг юм. Тэр боловсрол, либерал бодлогыг хөгжүүлсэн. Тэр Брюсселийн Шинжлэх Ухаан, Утга Зохиолын Эзэн хааны академийг үндэслэн байгуулж байсан ба Венийн их сургуулийн эмийн судалгааны хэсгийг дэмжиж анагаах ухааны факултьет хүртэл өргөжүүлэн хувь нэмрээ олгожээ. Мария Тереза боловсролыг заавал эзэмшихээр зааж, хөрөнгийн торгуулийг цуцлан, шулам нарыг цээрлүүлэн шатаах үйлийг зогсоосон байна.
7. Хатан хаан Теодора(500-548)
|
Add caption |
Теодора хатан Византын эзэнт улсын 1-р Юстиниан хааны эхнэр бөгөөд нөхөртэйгээ хамтран төр барьж байжээ. Теодора бага залуу насандаа найрын үеэр язгуутнуудыг хөгжөөх үүрэгтэй бүжигчин байв. Тэр тухайн үеийн язгууртнуудын дунд нилээд алдартай бүжигчин байсан бөгөөд хожим Христийн шашныг шүтэх болсноос хойш хуучин амьдралаа орхижээ. 523-525 оны хооронд Юстиниантай гэрлэв. 527 онд 1-р Юстианыг нас барсны хойно Юстиниан хаан ширээнд сууж Теодора төрийн хэргийг нь хамтрах шийдэх болсон байна. 532 онд өндөр татвар, шашны хавчлага зэргээс шалтгаалан Ника хэмээх хүнээр удирдуулсан бодлого Константинполь хотод гарав. Эзэн хаан Юстиниан бослогоос зугтаан хотоос гарахыг завдсан боловч хатныхаа зөвлөснөөр нийслэлд үлдэж бослогыг дарав. Энэ үйл ажиллагаанд Теодора ихээхэн үүрэгтэй оролцжээ. Теодора хатан Константинполь хотыг дэлхийн хамгийн тансаг хотуудын нэг болгон хөгжүүлж эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэв. Нийслэл хотод олон үзэсгэлэнт гүүрүүд, сүмүүд, халуун усны газрууд байгуулагджээ. Эдгээрээс хамгийн алдартай нь 532-537 оны хооронд баригдсаны нэг нь Хагиа Софиа хэмээх алдартай сүм хийд бөгөөд өнөөг хүртэл Византийн уран барилгын жишээ болон сүндэрлэсээр байгаа билээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон ажлууд хийж биеэ худалдах болон, янхны газруудыг татан буулгах хууль гаргав. Мөн эмэгтэйчүүд гэр бүлээ цуцлах эрхийг бий болгож хөрөнгө эзэмшихийг нь зөвшөөрчээ. Теодора хатан ээжүүд бол хүүхдүүдийнхээ хамгаалагч байх ёстой гэж тунхаглан, хүчингийн хэрэгтнийг үхэх ялаар шийтгэж гэр бүлээс гадуурхи харьцааг хүлээн зөвшөөрөхгүй байхыг ч тусгаж өгчээ. Теодора хатан 548 онд өмөн үүгээр нас баржээ. Хатныг нөхөр Юстиниан хааны хамтаар Зүүн Ортдоксийн сүмийн гэгээнтнүүд гэж өргөмжилсөн ажээ.
6. Их хатан У Зетян(625-705)
|
Add caption |
Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг хоёр эмэгтэйн нэг тэрээр Тан гүрний үед чинээлэг гэр бүлд төржээ. Гэртээ сайн боловсрол олж авсан У Зетян 13 настайдаа Тайзун хааны ордонд орон эзэн хааны олон татваруудын нэг болжээ. 649 онд Тайзун хааныг нас барсны хойно нөхрөө алдсан бэлэвсэн татварын хувиар Буддын гэлэнмаа болон ордноос гарсан байна. Энэ хооронд шинээр хаан суусан Гаозуны хоёр хатад хоорондоо хааны тааллыг олохын тулд ширүүхэн тэмцэж байв. Үр хүүхэд төрүүлээгүй Ван хатан хэдийн гурван хүүхэд төрүүлж байр сууриа батжуулаад байсан Сяо хатныг хааны тааллаас холдуулахын тулд шинэ татвар сонгон ордонд оруулсан нь үзэсгэлэнтэй У Жао буюу хожмын У Зетян байжээ. У татвар хурдан хугацаанд хааны хайрыг хүртэж дотоод ордны өрсөлдөөн гурван бүсгүйн дунд өрнөх болов. Хуучны өрсөлдөгчид байсан Их хатан Ван, Сяо хатан нар нэгдэх У татварын эсрэг нэгдлээ. 654 онд У хатан охин төрүүлсэн боловч хэдхэн хоногийн дараа нас баржээ. Ордныхон энэ хэрэгт их хатныг сэжиглэсний улмаас Гаозун хаан их хатныг буулгаж Уг их хатнаа болгон дэвшүүлэв. Энэ хэрэгт дургүйцсээр байсан Ван хатан, Сяо хатан нар хамтран хараал хийсэн хэргээр шийтгүүлэн У хатны зарлигаар цаазаар авхуулсан байна. Өрсөлдөгчгүй болсон Их хатан У маш хүчирхэг болов. Гаозун хаан өвчний улмаас төрийн хэргээс хөндийрөх болсон үед Их хатан төрийн чухал шийдвэрүүдийг гаргаж олон түшмэдийг өөртөө татав. 683 онд Гаозун хаан нас барлаа. Их хатан хоёр хөвгүүдээ ээлж дараалан хаан ширээнд суулгасан боловч аль аль нь хатны санаанд нийцэхгүй байсан тул тэднийг буулгаж улмаар 690 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн Тан улсын түүхийг тасалдуулан улсын нэрийг Жоу хэмээн өөрчлөв. Хятадын түүхэнд төр барьж байсан хатад цөөнгүй боловч албан ёсоор өөрийгөө эзэн хаанд өргөмжилсөн хүн бол ганц У Зетян билээ. Мэдээж түүний эрх мэдлийн төлөөх хязгааргүй шуналын замд олон тооны хаан удмын хүмүүс, түшмэд хэлмэгдэн байсан ч эцэст нь У ялагчаар тодорсон юм. Хятадад хамгийн өргөн хүрээнд тархсан Буддын шашныг хязгаарлах бодлого барьж Бомбыг төрийн шашинд өргөмжлөв. Мөн татварыг багасгаж газар тариаланг нилээд хөгжүүлжээ. Хатан 705 онд 80 насандаа нас баржээ.
5. Кастиллийн Изабелла(1451-1504)
|
Add caption |
Изабелла бол Испанийн түүхэн дэх хамгийн алдартай хатан юм. Тэрээр Кристофер Колумбыг Баруун Хемпшир рүү аялах аялалыг санхүүжүүлэхээс гадна тус тусдаа оршин тогтнож байсан Испанийн вант улсуудыг нэгтгэсэн гэдгээрээ бүгдийн сэтгэлд дурсагдан үлджээ. Мөн Мөрдөн шүүлтийг ч ихээр явуулж байв. Изабелла хатан өөрийн нөхөр Арагоны Фердинандын хамтаас 1474 оноос нас эцэслэх 1504 он хүртэл улс орноо удирджээ. Хатан хаан нөхрийнхө адилаар Католик шашинтан байлаа. Испани орон энэ цаг үед Католик, Муслим, Иудын олон шашныг тус тусдаа шүтэн олон зууны турш оршсоор ирсэн байсан ба Эзэн хаан, Хатан хаан хоёр энэ бүхнийг Католик шашинд оруулснаар нэгтгэж болно гэж үзсэн юм. Энэхүү шашны хавчлагын улмаас олон иргэд католик шашныг хүлээн авсан боловч мөн олон тооны Иудын шашинт еврейчүүд залхаан цээрлүүлэгдэж, хүндээр яллагдан, эх нутгаасаа оргон зугтжээ. Изабелла хатан Католикийн сүмд “Изабелла дарь эхийн үйлчлэгч“ хэмээн дуудагдаж гэгээн хутагтын өмнө ганцхан алхам зайд зогсдог байлаа. Энэ бодлого үргэлжилсээр Испанийн ихэнх хэсэг нэгдсэн боловч Муслим шашинтан Андалузын Насридын вант улс л хараахан тэдний мэдэлд ороогүй байлаа. Хаан, хатан хоёрын явуулсан энэ ажиллагаа 1485-1492 он хүртэл үргэлжилж Католик шашныг хүлээж аваагүй муслим шашинтныг цөлж явуулснаар улс нэг шашнаар нэгджээ. Мөн энэ жил Баруун Энэтхэг орлоо хэмээн Америк тивд хүрсэн Колумбын аялалыг санхүүжүүлжээ. Хатан хааны тусламжтайгаар Испанийн далайн чинад дахь колониуд тэлж Испани урьд байгаагүй баян чинээлэг улс болон хувирсан юм. өөрөөр хэлбэл Изабелла Испанийг Дэлхийн хүчирхэг улсын эгнээнд хүргэсэн билээ.
4. Английн 1-р Елизабет(1533-1603)
|
Add caption |
Английн өнгөрсөн түүхэнд Матилда хатан, Жейн Грей хатагтай, 1 Мэри зэрэг эмэгтэйчүүд улс орныг удирдаж байсан боловч 1-р Елизабет хууль ёсоор хатан хаанд өргөмжлөгдөн өөрийн гараар улсаа удирдаж байсан хатан хаан билээ. Хэзээ ч гэрлэж байгаагүй учир Онгон Хатан хаан гэж алдаршсан тэрээр Англид Сэргэн Мандалтыг авчирсан гэдгээрээ дурсагдан үлджээ. Мөн Испанийн ялагдашгүй мэт байсан Армада армийг ялж, Англид Католик шашны оронд Протестант урсгалыг оруулсан. Елизабет 8-р Хенри болон түүний хоёрдахь эхнэр Анне Болейн нарын охин бөгөөд 25 наснаасаа эхлэн насан эцэслэх хүртлээ буюу 45 жил улсаа удирдсан. Тэрээр Тёдорынхоны засаглалын сүүлчийн удирдагч бөгөөд түүний төр барьсан хугацааг “Элезабетийн эрин” гэж алдаршжээ. Елизабет ухаалаг эмэгтэй байсан бөгөөд тухайн үеийн сэхээтэн Рожер Ашамаар Грек, Латин хэл, гүн ухаан,утга зохиолыг заалгаж бүгдэд нь сайн суралцжээ. Ингээд Елизабет хатан хаан Английг уран зохиолын өтв болгон хөгжүүлж зохиолчид, хөгжимчид, шинжлэх ухаанчидыг дэмжлээ. Хатан хаан Уиллъям Шекспир, Эдмунд Спенсер, Кристофер Мариав нартай уулздаг байв. Хатан хааны үед Европ дахинд католик шашин ноёрхож байсан боловч Елизабет Протестантыг сонгожээ. Түүний жилүүдэд Хатан хааны үеэл дүү Шотландын Мэри хууль ёсны өв залгамжлагчаар нэрлэгдэж байлаа. Мэри Елизабетийн эсрэг бослого гаргасан учир амьдралынхаа нилээд жилийг шоронд хоригдож өнгөрөөгөөд эцэст 1587 онд цаазлагдсан байна. Энэ хэрэг болон шашнаас шалтгаалан Елизабетийн хүргэн ах байсан Испанийн 2-р Филипп Испанийн усан цэрэг Армадаг Их Британи руу чиглүүллээ. Гэсэн ч үр дүн нь Английн хатан хааны талд байсан юм. Армада ялагдсанаар Испани хямралд орж Филипп хаан нэр хүндээ алдав. Энэ хэргийн дараа Дэлхийн Соёл иргэншлийн төв Испаниас Англид шилжсэн билээ.
Циси хатан(1835-1908)
|
Add caption |
ЦиСи бол Хятадын түүхэнд 7-р зууны үеийн У Зетян хатнаас хойш төрж гарсан хамгийн хүчирхэг эмэгтэй юм. Тэр эрх мэдэлд дуртай хуучинсаг үзэлтэй удирдагч байлаа.ЦиСи Хятадад ихсэж байгаа барууны нөлөөнд дургүйцэж 1900 онд өрнөсөн Боксчины хувьсгалыг өдөөн дэмжиж байлаа. Тэрээр хаалттай хотод анх орохдоо татвар байсан бөгөөд Түгээмэл элбэгтийн ганц хүүг төрүүлсэн тул зэрэг дэв ахиж бага хатан болон дэвшсэн ажээ. Түгээмэл элбэгтийг нас барсны дараа түүний хүү Бүрэн засагч гэгдэн хаанд өргөмжлөгдөн төрийн хэргийг ЦиСи болон өмнөх хааны их хатан ЦиАнь нар хамтран шийдэж байлаа. ЦиАнь байр сууриар түүнээс өндөр байсан ч төрийн бодлогын хувиар ЦиСи түүнийг даван гарч чухал шийдвэрүүдийг гаргадаг байв. Энэ цаг үед Чин улс Хар тамхины 2-р дайн болон, Тайпиний хувьсгалын улмаас хүчээр тун дорой байв. Чин гүрний дотоодод ардын самуун гаднаас барууныхны түрэмгийлэл улсыг мөхөөхөөр харанга дэлдэж байлаа. Хатан жанжин Зен Гуофанд итгэл хүлээлгэсэн Тайпиний бослогыг дарж чадлаа. ЦиСи эхэндээ барууныханд тун дургүй байсан ч 1881 оноос барууныхнаас суралцах хөдөлгөөн өрнүүлж олон хүүхэд залуусыг далайн чинад руу илгээжээ. Бүрэн засагчийг нас барсны хойно хааны үеэл болох хөвгүүнийг шинэ хаанаар өргөмжилж Бадаргуулт төр гэж нэрлэв. 1898 онд насанд хүрч төрөө мэдэн барих болсон Бадаргуулт төр хаан Хятадад хэрэгтэй байгаа соёл, улс төрийн шинэтгэлийн бодлого тунхаглан 100 өдрийн шинэчлэл гэгчийг эхлүүлжээ. ЦиСи эзэн хааныг энэ явдлыг тэр дор нь таслан зогсоож хааныг хорионд оруулаад төрийн удирдлагыг гартаа авлаа. 1902-1908 онд ЦиСи барууныханд нилээд найрсаг хандах болж өөрийн дүрийг хальсанд буулгахыг зөвшөөрчээ. Бараг хагас зуун жил Чин улсыг хөшигний цаанаас удирдсан ЦиСи 1908 онд нас баржээ. Түүний хатуу бодлогын хүчээр хэдийн өмхрөн унаж байсан Чин улс дахин хэдэн жил оршин тогтнохоор болж, баруун соёлоос суралцаж эхэлсэн билээ.
Оросын 2-р Екетерина(1729-1796)
|
Add caption |
Агуу гэж алдаршсан Екетерина одоогийн Польшийн нутагт буюу тухайн үеийн Германы сурвалжит язгууртны гэр бүлд мэндэлжээ. 1744 онд Орос хэлэнд хангалттай сайн суралцсан Екетерина Оросын хаант улсын угсаа залгамжлагч Петртэй гэрлэв. Энэ жилдээ Үнэн алдартны шашинд оров. Түүний гэрлэлт огт аз жаргал авчирсангүй. Петр харгис хэрцгий зантай, тэсэж тэвчихэд хэцүү хүн байлаа. 1762 онд Екетерина ордны харуулуудтай үгсэн хуйвалдаж хаан ширээг булаан авлаа. Хатан хаан Оросын баруунжуулах Агуу Петр болон Елизабет хатан нарын үйл хэргийг үргэлжүүлэн явуулав. Тэр төрийн бодлогод гэгээрлийг авчирж, урлагыг хөгжүүлэн, гадаадын орнуудтай харьцах харилцааг өргөжүүллээ. Мөн Османы эзэнт улсын армийг хоёр ч удаа ялж Оросын газрын зурагт Хар Тэнгисийг нэгтгэв. Оросын эзэнт улсын эзэмшил Европ, Ази, Хойд Америкад хүрч Хойд мөсөн далайгаас Хар Тэнгисийг хүртэл, Алеск, Номхон далайгаас Балтийн тэнгис хүртэл өргөжжээ. Екетеринахуулийн системийг өөрчилж, 1775 онд орон нутгийн удирдах ёсыг санаачиллаа. 1773 онд Емелъян Пугачеваар толгойлуулсан бослого Уралын уулсад гарч түүнд нь башкир, татар, казак, халмигууд багтсан байлаа. Энэ Пугачевийг олон жилийн өмнө Хатан хааны гараас мултран гарсан 3-р Петр байсан гэдэгт олон түүхчид итгэдэг. Энэ бослогын нөлөөгөөр өөр газруудад ч бослого дэгджээ. Эдгээрээс шалтгаалан нийгэм илүү хатуу болж боолчлол газар авсан гэдэг.
Хатан хаан Викториа(1819-1901)
|
Add caption |
Хатан хааны төр барьсан 63 жилийн хугацаанд Их Британийн колони зургаан тив хүртэл тэлж нийтдээ 14,2 сая миль2 газар нутгийг хамарч байсан бөгөөд Австрали, Канад, Энэтхэг, Шинэ Зеланд, Нигер, Өмнөд Америк, Судан зэрэг олон орнуудыг дээд эзнээр Викториа хатан хаан нэрлэгдэж байв. Их Британийн эзэнт улс 19-р зууны хамгийн том эзэнт улс төдийгү дэлхийн түүхэн дэх хамгийн том газар нутагтай улс билээ. 450 гаруй сая хүнийг захирч байсан хатан хааны энэ жилүүдийг түүхэнд “Викториагийн эрин” гэж нэрлэдэг. Викториагийн эринд хуучинсаг шашны үзэл болон нийгмийн давхарга, загвар, улс төрийн ухаан гээд л бүхий л зүйлс дэлхийн шинжтэй болж АНУ болон өөр олон орнуудад хуулбарлагджээ. Хатан хаан Британийн Парламентаар хэрэг явдлыг хэлэлцэх боловч улстөрийн чухал шийдвэрд голлох үүрэгтэй оролцоно. Викториа нийгмийн хамарсан өөрчлөлтийг Нэгдсэн вант улсад хийсэн юм. 1838 онд Парламентийн тусламжтайгаар Британийн эзэнт улс даяар боолчлолыг халах зарлиг гаргалаа. 1847 онд үйлдвэрлэлийг дэмжин ажилчдын ажиллах хугацааг 10 цаг хүртэл бууруулав. 1184 онд Британийн эрчүүдийг санал өгөх эрхтэй болгожээ.
Эх сурвалж: http://listverse.com
No comments:
Post a Comment